Монголоос Хо Ши Мин, Новосибирск, Эрээн хот руу шууд ниснэ
Чихэнд чимэгтэй
2024-01-26
Манай улс энэ жил Вьетнамын Хо Ши Мин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэг эхлүүлэхээр болжээ. Мөн бүх төрлийн тээврийн хэрэгслээр 120 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэх юм байна. Түүнчлэн агаарын хөлгийн тоог дөрвөөр нэмэгдүүлж, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадал, үйлчилгээг сайжруулна. Цаашилбал Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх ажээ. Авто замын салбарт долоон аймгийн 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто замыг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Эдгээр төслийг Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оруулан өчигдөр баталлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.