Монгол, Парагвай улсын иргэд 90 хоног харилцан визгүй зорчино
Чихэнд чимэгтэй
2024-01-18
Манай улс Бүгд найрамдах Парагвай улстай АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай" хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Тэгвэл тус хэлэлцээр энэ сарын 17-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болж байна. Парагвай улс нь Өмнөд Америкийн төв хэсэгт байрладаг, 406.7 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, баруун урд талаараа Аргентин, зүүн хойд хэсгээрээ Бразил, баруун хойд талаараа Болив улстай тус тус хиллэдэг. Байгалийн үзэсгэлэнт газрууд нь жуулчдыг ихээр татдаг тус улсад тусгай хамгаалалттай газар 42, үндэсний парк 10 бий.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.