Монгол улс Японд 100 мянган долларын тусламж үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-01-17
Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Япон улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолыг баталлаа. Уг тусламжид зориулж 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Японы Ишикава мужид энэ оны эхний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учраад байгаа юм. Газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшюү арал хүртэлх нутгийг хамарсан бөгөөд тус мужид 206 хүн нас барж, 52 хүн сураггүй алга болсон байна. Манай улс өмнө нь 2019 оны 10 дугаар сард Японд “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар бороо орсны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын хохирол учрахад мөн ийм хэмжээний тусламж үзүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.