images

Нийслэлийн захиргааг хоёрдугаар сард багтаан Яармагийн байранд нь оруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-16


   Засгийн газар 2021 онд НЗДТГ болон нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг Яармагт шинээр барьсан цогцолбор руу нүүлгэх тогтоолыг баталсан билээ. Улмаар нийслэлийн харьяа агентлагуудыг үе шаттайгаар нүүлгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг ирэх гуравдугаар сараас өмнө "Хангарьд" ордноос бүрэн нүүлгэхээр болсон байна. Харин "Хангарьд" ордонд Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог оруулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр энэ талаар мэдээлэхдээ “Нийслэлийн захиргаанд 2000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлах ёстой гэж үзээд Яармаг руу нүүлгэх шийдвэрт хүрсэн” хэмээн хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.