Нийтийн тээвэр ирэх бямба гарагаас эхлэн шинэ маршрутаар үйлчилнэ
Чихэнд чимэгтэй
2024-01-15
Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэл энэ сарын 20-ноос буюу бямба гарагаас эхлэн шинэ маршрутаар үйлчлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, одоо явж байгаа чиглэлээрээ зорчихгүй, харин шинээр төлөвлөсөн 74 чиглэлд 1075 автобусаар үйлчлэх юм. Шинэ маршрутын үндсэн зургаан чиглэл болох М1: Таван шар – Офицерүүдийн ордон, М2: Зунжин – Д.Сүхбаатарын талбай, М3: Архивын ерөнхий газар – Сүхбаатарын талбай, М4: Гэмтлийн эмнэлэг – III, IV хороолол – Шархад, М5: Ботаник – X хороолол, М6: ТЭЦ3 – Шинэ зуун айлын чиглэлд нийт 375 автобус явна. Харин эдгээр уртын чиглэлтэй огтолцох найман тойрог маршрутад 92 автобусаар үйлчлэх ажээ. Мөн богино эргэлтийн 40 чиглэлд 494, хот орчмын 15 чиглэлд их багтаамжийн 89, хотын захын хорооллын таван чиглэлд дунд багтаамжийн 26 автобус явах юм. Үүнтэй уялдуулан автобусны дугаар Ч1 буюу "Чиглэл 1" зэрэг нэршилтэй байхаа больж М1, Ү16, Д5, ТГ8, Х7 зэрэг нэртэй болжээ. Ийнхүү нийтийн тээврийн давхардсан чиглэлүүдийг арилгаж, хоорондоо огтлолцсон богино эргэлтээр явуулснаар зорчигчдын дамжин суух тоо олшрох ч автобусаар зорчиход зарцуулах хугацаа 10-30 хувиар буурна гэж тооцоолсон байна. Мөн автобусны эргэлтийн хугацаа одоо 100 минут байгаа нь 70 минут болж буурах аж. Учир нь, эргэлт нь богиносноор хотын төвийн түгжрэлд орж иргэдийг удаан хүлээлгэхээ болих тул хурд нь 25 орчим хувиар нэмэгдэж, автобус цагт 18-20 км зам туулах юм байна.
Та нийтийн тээврийн шинэ чиглэлүүдтэй энд дарж танилцана уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.