Хятад улс өнгөрөгч онд автомашины экспортоор дэлхийд тэргүүлжээ
Чихэнд чимэгтэй
2024-01-12
Хятад улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 30 сая гаруй автомашин үйлдвэрлэж, мөн тийм тооны автомашин борлуулсныг тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдээллээ. Үүний 4.91 саяыг нь дэлхийн 200 орчим оронд экспортолж өмнөх оны амжилтаа 58 хувиар ахиулжээ. Улмаар нийт дүнгээрээ дэлхийн шилдэг автомашин экспортлогч орон болсон байна. Харин үйлдвэрлэл нь өмнөх оноосоо 11.6, борлуулалт нь 12 хувиар өссөн байна. Хятад улс одоогоос 71 жилийн өмнө буюу 1953 онд анхны автомашины үйлдвэрээ байгуулж, түүнээс гурван жилийн дараа автомашин үйлдвэрлэж эхэлжээ. Харин 2009 онд тус улсын үйлдвэрлэсэн, борлуулсан автомашины тоо 10 сая болсон бол 2022 онд автомашины экспортоор дэлхийд хоёрдугаарт орж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.