"Авдар” компани дэлхийн хамгийн том тоглоомын яармагт оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-01-12
Германы Нюрнбергийн 73 дахь удаагийн олон улсын тоглоомын яармаг (Spielwarenmesse) энэ сарын 30-нд эхэлж хоёрдугаар сарын 3-нд дуусна. Анх 1949 онд эхлээд цар тахлын гурван жилд завсарласан дэлхийн тоглоомын хамгийн том энэ яармагт монгол бүсгүй Э.Мөнхбилэгийн Хятадад үйл ажиллагаа явуулдаг “Авдар” компани оролцохоор болжээ. Тэрбээр Германы “Red Dot Award” байгууллага, Хятадын “Xiamen” медиа групп хамтран 2015 оноос хойш зохион байгуулсан “Contemporary Good Design Award” уралдаанаас өнгөрсөн сард хүүхдийн өрөөний тавилга, тоглоомын төрөлд гурван шагнал авсан юм. Харин Германы тоглоомын яармагт өнгөрсөн жил 69 орны 2142 байгууллага оролцож хамгийн сүүлийн үеийн тоглоомуудаа танилцуулсан юм. Тэгэхэд 165 мянган м.кв талбайд дэлгэсэн яармагийг 128 орны 58 мянган хүн үзэж сонирхжээ. Улмаар Герман, Итали, Франц, Испани, Нидерландын тоглоом үйлдвэрлэгчид яармагийг тэргүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.