images

29 дүгээр сургуулийн хүүхдүүд ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагнал хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-12


   Тусгай сургалттай 29 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанаас ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагнал хүртлээ. Тус сургуулийн монгол хэлний багш Р.Эрдэнэболор бийрэн бичлэгийн клубыг сургуульдаа долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт хичээллүүлдэг бөгөөд “Монголын сайхан бичигтэн-2023” уралдаанд хүүхдүүдээ удирдан оролцуулсан байна. Сонирхуулахад, тус уралдаанд 1600 орчим хүн оролцсоноос БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Япон, Чех улсаас монгол бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.