АНУ-д амьдарч буй Э.Бэхбаяр дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-01-12
Хорватын нийслэл Загреб хотод энэ сарын 10-14-ний өдрүүдэд болж буй чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд манай улсаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг жинд, АНУ-д амьдарч буй чөлөөт бөхийн Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт тэрбээр Пуэрто Рико болон Азербайжаны бөхийг цэвэр ялсан байна. Тус тэмцээн нь энэ дэлхийн чансааны оноо олгох энэ оны цувралын хамгийн эхнийх болж буй бөгөөд чөлөөт бөхийн төрлөөр эхэлж, сонгомол барилдаанаар өндөрлөнө. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж буй Гавьяат тамирчин Д.Отгонжаргал тэмцээний хоёр дахь өдөр Польшийн тамирчныг ялж хүрэл медаль хүртлээ. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа барилдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.