images

МИАТ Түмэн тэмээний баярт зориулж нислэгийн тийзээ хямдруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-12


   Өмнөговь аймагт зохион байгуулагдах Түмэн тэмээний баярын үеэр буюу энэ сарын 25, 29, хоёрдугаар сарын 1, 5-ны өдрүүдэд МИАТ компани Улаанбаатараас Даланзадгад чиглэлийн нислэгийн тийзээ хямдруулжээ. Ингэснээр тус чиглэлд товлосон хугацаанд нэг талдаа 193 мянган төгрөг, хоёр талдаа 381 мянган төгрөгөөр зорчих боломжтой болж байна. Дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргээ хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, нийтэд таниулах зорилготой уг баярын арга хэмжээнд атан тэмээний уралдаан, буухиа тэмцээн, гоё тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдаан, тайлаг тэмээний уралдаан, торомны уралдаан болдог уламжлалтай. Өнгөрсөн жил тус баярыг 3000 гаруй аялагч, жуулчин зорьж очиж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.