Монгол компани Дэлхийн арьс ширний зөвлөлийн гишүүн боллоо
Чихэнд чимэгтэй
2024-01-12
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам дотооддоо арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг хоёр компанид хоёр жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн билээ. Энэ хугацаанд тухайн компаниуд Дэлхийн арьс ширний зөвлөл буюу “Leather Working Group”-ийн байгаль орчны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилласнаар албан ёсны гишүүнээр бүртгэгдэж, гэрчилгээгээ өчигдөр хүлээн авсан байна. Гишүүн болсноор аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь манай улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд олон улсад өсөж, дэлхийн зах зээлд Монголын арьс шир үйлдвэрлэгчид өрсөлдөх чадавхаа нэмэгдүүлж буйн үлгэр жишээ болж байна.
Дэлхийн арьс ширний зөвлөл нь "Adidas", "Clarks", "Ikea", "Nike", "Marks & Spencer", "New Balance", "Timberland" зэрэг компаниуд болон арьс шир үйлдвэрлэгчдийн санаачилгаар 2005 онд байгуулагджээ. Тэр цагаас хойш дэлхийн 60 гаруй орны 2000 гаруй оролцогч талуудыг төлөөлөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, арьс ширний үйлдвэрлэлд байгаль орчны гэрчилгээ олгодог ашгийн бус байгууллага болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.