images

Үндэсний номын сангийн шинэ барилгын ажил дууслаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-11


  Соёлын яамнаас өнөөдөр Үндэсний номын сангийн шинэ барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсныг мэдээллээ. Анх 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан тус номын сан өдгөө гурван сая орчим номтой, номын есөн фонд, уншлагын таван танхимтай болж, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд шинэ барилгыг 2014 онд 16 уншлагын танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой 11 давхар байхаар төлөвлөн эхлүүлж байсан юм. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Харин одоо барилгын ажил бүрэн дуусаж, холбогдох албаныхан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа ажээ. Иймд Үндэсний номын сангийн сан хөмрөгийг хоёр хувааж шинэ барилгын  1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлүүдэд уншлагын танхим, интернет танхимууд байрлах ба 5-аас дээш давхарт үндсэн фондууд байрлах гэнэ. Харин хуучин номын сангийн төв байрыг Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Ган

    Барилгын ажлын явцад хажуугаар нь зөндөө л явсан. Үнэн хогийн, чанаргүй сэтгэлгүй, чадваргүй компани байна лээ дээ

    2024-01-14

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.