images

Зоонозын төвийн ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдэл олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-11


   Монгол улсын хэмжээнд Зоонозын өвчин судлалын төвийн харьяанд 400 гаруй эрүүл мэндийн мэргэжилтэн ажиллаж буй. Тэдгээр мэргэжилтнүүд зоонозын халдварт өвчний тохиолдол, дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээг үндэсний хэмжээнд хариуцан ажилладаг бөгөөд 30 гаруй зоонозын халдварт өвчнийг бүртгэж хяналтад аваад байгаа ажээ.  Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус төвийн ажиллагсдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэлээ. Учир нь өнгөрсөн онд ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийж, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг тодорхойлжээ. Энэхүү үнэлгээний дүнг үндэслэн ажлын байрны эрсдэл, онцлог зэргийг харгалзан зарим ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон сар бүр олгох асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанд оруулсан байна. Дашрамд дурдахад, дэлхийн дахинаа шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний 70 гаруй хувийг  зоонозын халдварт өвчин эзэлж буй бөгөөд сүүлийн жилүүдэд мал, амьтнаас гаралтай зоонозын өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.