images

Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шүүгч олон улсын тэмцээн шүүнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-11


  Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) нийт 211 гишүүн улс бий. Тэдгээр орнуудын хөлбөмбөгийн холбоодоос 2024 оны олон улсын чанартай тэмцээнүүдэд ажиллах шүүгчдийн нэрсийг FIFA өчигдөр танилцууллаа. Энэ жагсаалтад Монголын эмэгтэй шүүгч орсон нь Л.Нарангэрэл болжээ. Г.Нарангэрэл нь Монголын хөлбөмбөгийн дээд лиг, нэгдүгээр лигт туслах шүүгч, эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажиллаж байсан туршлагатай. Мөн түүнтэй зэрэгцэн шүүгч Б.Логьшир, Н.Оргил нар туслах шүүгчээр ажиллахаар болжээ. Ингэснээр манай улсаас Б.Хаш-Эрдэнэ, Э.Нямсайхан, Г.Нарангэрэл, Э.Галбадрах, Г.Сүх-Эрдэнэ, Б.Логьшир, Н.Оргил, Ө.Батцэцэг зэрэг монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2024 оны жагсаалтад бичигдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.