images

Монголчууд мөсөнд авиралтын ДАШТ-д оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-11


   Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Өмнөд Солонгос улсад болно. Тус тэмцээнд 16 улсын нийт 88 тамирчин оролцохоор бүртгүүлснээс манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөхөөр болжээ. Дэлхийн цомын тэмцээнд Монголын мөсөнд авирагчид 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнд багтсан Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол Н.Сэлэнгэ хоёр удаа оролцсон туршлагатай юм. Энэ тэмцээний дараа манай тамирчид Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сард болох ДАШТ-д оролцоно. Манай тамирчид мөн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Чонсон хотноо болсон Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах 3 цуврал, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр дөрөвдүгээр байранд шалгарч байв.  Тухайлбал, шигшээ багаас Н.Хэрлэн дэлхийн цомын хүрэл медаль, Ази тивийн аваргын мөнгөн медаль хүртсэн бол Д.Отгонхүү Дэлхийн цомын тэмцээний наймдугаар байр, Азид зургадугаар байр, Д.Баасандорж Дэлхийн цомд 9 дүгээр байр, Азид долоодугаар  байрыг тус тус эзэлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.