Монгол улс 2023 онд 80.4 мянган тонн мах экспортод гаргав
Чихэнд чимэгтэй
2024-01-11
Монгол улс өнгөрөгч онд 80400 тонн мах, махан бүтээгдэхүүн гадаадын улсуудад нийлүүлж түүхэн дээд амжилтаа эвдлээ. Манай улсаас мах импортоор авсан гол орон бол Хятад, Орос, Иран ажээ. Гэвч энэ жил манай орны ихэнх нутгаар зуд болж байгаа тул Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд “Хахир өвлийг алдагдал багатай давах зорилгоор мах экспортлогч компаниуд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл малчдаас амьд мал худалдан авах ажлыг орон даяар зохион байгуулж байна” гэлээ. Малын тоо толгой өнгөрсөн онд 64.7 сая болсон нь өмнөх жилээс 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.