images

АШУҮИС гурван сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-19


   Анагаах ухааны үндэсний их сургууль гурван мэргэжлийн сургалтын хөтөлбөртөө олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авчээ. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль дэлхийн боловсролын стандартыг хангаж буй явдал бөгөөд тус сургууль энэ сарын 15-ны өдөр Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх олон улсын агентлагийн (ASIIN) хурлаар хүний их эмч мэргэжлээр бэлтгэх хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгасан байна. Улмаар сувилагч, нийгмийн эрүүл мэнд судлаач бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдээ дээрх байгууллага болон Нийгмийн эрүүл мэндийн боловсролын магадлан итгэмжлэлийн агентлагаар (APHEA) тус тус амжилттай магадлан итгэмжлүүлжээ. Цаашлаад тус сургууль шүдний их эмч, эм зүйч бэлтгэх хөтөлбөр болон “Анагаах ухаан” магистрын цахим хөтөлбөрүүдээ Магадлан итгэмжлэл, баталгаажуулалт, чанарын баталгаажуулалтын хүрээлэнгээр (ACQUIN) хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.