images

Морингийн давааны хогийн цэгт ашиглах техник хэрэгслүүд Монголд ирлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-15


   Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт буюу Морингийн даваанд барьж буй нийслэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт ажиллах машин механизмыг өнөөдөр хүлээж авлаа. Үүнд, долоон экскаватор, зургаан бульдозер, дөрвөн авто самосвал, дөрвөн бутлагч, нэг нягтаршуулагч, хоёр усны машин, нэг пик-ап, чирэгч толгой, чиргүүл зэрэг 29 төрлийн машин механизм, түүний дагалдах хэрэгсэл ирсэн байна. Энэ ажлыг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулахаар НЗДТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын Холбоо хамтран хийж байгаа юм. Тодруулбал, “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-өөр Морингийн даваанд 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай байгуулж, дэргэд нь барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих ажил 80 хувьтай үргэлжилж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.