images

Монголын дунд сургуулийн багш Францын одонгоор шагнуулав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-12-15


   Монгол улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан Францын Засгийн газрын “Ordre des Palmes académiques” буюу “Эрдмийн далдуу мод” одонг Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн франц хэлний багш М.Энхтуяад хүртээжээ. Франц улсаас Монгол улсад суух Элчин сайд Сэбастиен Сүрүн өчигдөр Нэгдүгээр дунд сургуульд хүрэлцэн очиж уг одонг М.Энхтуяад гардуулсан байна. Үүний өмнө Олон улсын франц хэлний багш нарын өдөр буюу өнгөрөгч 11 дүгээр сарын 24-нд уг одонг МУИС-ийн Европ судлалын тэнхимийн франц хэлний багш доктор, дэд профессор Б.Алтангүл, С.Дорждэрэм, Хэлний туршилт, судалгааны төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Булгантамир нар мөн хүртсэн юм. Францын боловсрол, шинжлэх ухаанд гавьяа байгуулсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгчид, мөн Францын соёлыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог энэ шагналыг эзэн хаан I Наполеоны санаачилгаар 1808 оноос эхлэн олгосон түүхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.