images

Монголын сурагчид математикийн хичээлдээ Финландын платформыг ашиглана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-15


   Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Финландын Турку их сургуулийн дэргэдэх "Eduten" компанийн гүйцэтгэх захирал Хэнри Мууримаатай уулзжээ. Талууд багш, судлаач солилцох хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна МУБИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлэх, боловсролын технологийн сургалтыг нэвтрүүлэх, сурагчдын унших чадварыг сайжруулах цахим платформ хөгжүүлэх талаар яриа хэлэлцээ хийсэн хэмээн БШУЯ-аас мэдээллээ. Манай улсад 2022-2023 оны хичээлийн жилд "Eduten" цахим платформыг туршилтаар нэвтрүүлж, есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагчид хэрэглүүлсэн билээ. Улмаар энэ туршилтын үр дүн сайн гарснаар 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3-4 дүгээр ангийн сурагчид математикийн хичээлээ энэ платформоор судалж эхэлсэн юм. Тэгвэл ирэх хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд бага сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид математикийн хичээлдээ уг платформыг хэрэглэхээр болсон байна. Дэлхийн 50 шахам оронд дунд сургуулийн нэг сая шахам сурагчийн хэрэглэдэг энэ платформ дээр хүүхдүүд тоглонгоо тоо бодож сурдаг бөгөөд монгол хүүхдүүд хичээлдээ илүү дур сонирхолтой болж, хурд нь сайжирч байгаа гэнэ. Улмаар хичээлийн 40 минутад 3-5 бодлого боддог байсан сурагч 50 бодлого боддог болсон хэмээн БШУЯ мэдээллээ.  

Гэрэл зургийн эх сурвалж:  Боловсрол, шинжлэх ухааны яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.