images

Хүннүгийн дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-15


   Шинжлэх ухааны академид өнөөдөр Монголын соёлын зарим өвийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх бэлтгэл ажлын анхны хэлэлцүүлэг боллоо. Манай улс Дэлхийн өвийн жагсаалтад Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалыг бүртгүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд анхны хэлэлцүүлгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн удирдан зохион байгуулжээ. Хэлэлцүүлгээр Ноён уул, Гол мод, Бэлхийн ам зэрэг газраас олдсон Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал болон Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхэд шаардлагатай тодорхойлолт, арга зүй болон бусад бэлтгэл ажлын талаар илтгэл тавьжээ.

    Манай улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцид 1990 онд нэгдэн орж, байгаль, соёлын өвүүдээ олж илрүүлэх, судлах, хадгалж хамгаалах, сурталчлах үүрэг хүлээсэн. Улмаар Дэлхийн өвийн жагсаалтад соёлын дөрөв, байгалийн хоёр өв, урьдчилсан жагсаалтад соёлын найм, байгалийн гурав, хосолмол нэг өвөө бүртгүүлээд байгаа юм. Үүнээс 2014 онд урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн Хүннүгийн язгуурын оршуулгын цогцолбор дурсгалуудыг одоо Дэлхийн өвд бүртгүүлэхээр Монголын судлаачид ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.