Хөдөөгийн багийн эмч нарыг Хөххотод сургана
Чихэнд чимэгтэй
2023-12-15
Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар өчигдөр Хөххотыг зорилоо. Эрүүл мэндийн яамнаас 2023 онд салбарын эмч мэргэжилтнүүд, ялангуяа орон нутагт ажиллаж буй эмч, сувилагчдыг гадаадад сургалтад хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 200 сувилагч, эх баригчийг Хятад, Өмнөд Солонгос улсад богино хугацааны сургалтад хамруулаад байна. Тэгвэл энэ онд хөдөөгийн багуудад ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөж эхний ээлжинд 12 аймгийн 42 багийн эмчийг явуулаад байгаа бол ирэх ням гаригт дахин 42 эмч Хятадыг зорих юм. Энэ удаагийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгийн алслагдсан сумдын багийн эмч нар сонгогдсон байна. Энэ нь салбарын хэмжээнд анхных болж буй бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхэлнэ хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.