images

Хөвсгөл нуурын эрэгт "Найрамдал" хүүхдийн зуслан байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-15


   Хөвсгөл нуурын эрэгт нэг ээлжиндээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулах тухай Засгийн газрын тогтоол 2022 онд гарч, 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тухайн оны улсын төсөвт тусгаж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа энэ оны долоодугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байгуулахаар 60 га газар авсан. Хөвсгөл нуур бол Монголын хамгийн үзэсгэлэнт газрын нэг. Тиймээс энд хүүхдийн зуслан байгуулахаар зураг төслийн ажил нь хийгдсэн. Ирэх оноос бүтээн байгуулалтынх нь ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна" хэмээн ярьжээ. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/129 дүгээр тушаалаар "Найрамдал-2" зуслан байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэгтэй салбар дундын ажлын хэсэг шинэчлэн байгуулаад байна. Тус ажлын хэсэг энэ сарын 13-ны өдөр хуралдаж, холбогдох албан тушаалтан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний болон барилгын зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгч нарт долоо хоногийн дотор хэрэгжилт, үр дүнгээ ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болгожээ. Ажлын хэсгийн ахлагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл нар ажиллаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.