images

Төрийн банкинд хадгаламжтай иргэд Туркийн эмнэлэгт хөнгөлөлттэй эмчлүүлнэ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-12-14


    Төрийн банк Турк улсын “Лив” эмнэлэг, “Монт бриж” компани болон “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай дөрвөн талт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, карттай харилцагчид Туркийн "Лив" эмнэлэгт урьдчилан сэргийлэх багц шинжилгээ болон эмчилгээнд орохдоо 10-20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ. Туркийн “Лив” эмнэлэг Европ тивийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хоёр улсын 14 хотод 28 салбартай ажээ. Тус эмнэлгийг жилд 180 гаруй орны иргэд зорьж очин үйлчлүүлдэг байна. Тэгвэл Төрийн банкны хадгаламж, карттай иргэд “Лив" эмнэлгийн 10 төрлийн урьдчилсан шинжилгээний багцаас сонголтоо хийн түргэн шуурхай үйлчлүүлэн, үзлэг шинжилгээнд хамрагдах юм. Үүнээс гадна тусгайлан гаргасан 10 төрлийн эрүүл мэндийн багцийн үйлчилгээг 10 хувийн хөнгөлөлттэй авах гэнэ. Мөн Турк улсад Төрийн банкны харилцагчийг эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахад шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх, эмнэлэгт үзүүлэх цаг товлох, эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, эмнэлгийн үйлчилгээний хариуг цахим шуудангаар илгээх, хөтчийн үйлчилгээ үзүүлэх юм байна.

   Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Төрийн банкнаас тэргүүн дэд захирал Д.Сугар, дэд захирал Х.Лхагвасүрэн, Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал нар оролцсон бол "Лив" эмнэлгийн Гадаад харилцааны бизнесийн хөгжлийн удирдагч К.Жанера, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуучлалын компанийн үүсгэн байгуулагч А.Фуркан болон “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Нандинзул нар оролцжээ. Төрийн банк нь “Эрүүл иргэн” хадгаламжийг 2022 онд зах зээлд нэвтрүүлж, Монголын IY эмнэлэг, "Сон медикал", Солонгосын "Медичек" оношилгооны төв, "Саранплас" эмнэлэг, КМI эмнэлэгт үзлэг, оношилгоонд ороход 30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг харилцагчдадаа олгодог байна. Эрүүл иргэн хадгаламж болон картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авах боломжтой.

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.