БНСУ Улсын II эмнэлэгт 100 мянган ам.долларын тоног төхөөрөмж хандивлалаа
Чихэнд чимэгтэй
2023-12-14
Өмнөд Солонгос улсын Засгийн газраас 100 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг манай улсад хандивлалаа. БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү өчигдөр Улсын II төв эмнэлэгт ирж, эмнэл зүйн сургалтын шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Өнгөрөгч наймдугаар сард БНСУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэр тус эмнэлэгт зочилж үйл ажиллагаатай нь танилцан эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, сургалтын үйл явцыг сайжруулахад зориулсан сургалтын тоног төхөөрөмж хандивлахаа амлаж байсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тоног төхөөрөмжийг хүлээн авсан УХТЭ-ийн ерөнхий захирал Я.Амаржаргал “Манай эмнэлэг Өмнөд Солонгосын KOICA олон улсын байгууллага болон Засгийн газрын байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж ирсэн” хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.