images

Гал түймэр унтраах, аврах ангид 9 жил ажилласан гэр бүлд байр олголоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-14


    Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аян өрнүүлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, дуудлага хүлээн авагч О.Мядагсүрэн нарын гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ. Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш 9 дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Мөн энэхүү аяны хүрээнд 2022 онд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаагийн гэр бүлийг хоёр өрөө байртай болгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.