Монгол цаначид залуучуудын Өвлийн Олимпод уралдана
Чихэнд чимэгтэй
2023-12-13
Хятадад болсон Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээнд Монголын дөрвөн тамирчин өрсөлдлөө. Манай тамирчид тус тэмцээнд дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор альпийн цанын жиант слалом болон слалом төрөлд уралджээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн ангилалд 107 тамирчнаас М.Манлайжав 46 дугаарт орсон бол О.Өсөх-Ирээдүй 47 дугаар байранд шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40, Х.Халиун 41 дүгээр байрт тус тус оров. Ингэснээр М.Манлайжав, А.Итгэл нар Өмнөд Солонгосын Ганвон мужид 2024 онд болох залуучуудын Өвлийн Олимпын наадамд уралдах эрхээ авчээ. Монголын уулын цаначид залуучуудын Өвлийн Олимпын наадамд анх удаа эрх авч уралдах гэж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.