images

Норвегийн хөгжмийн хамтлаг Монголд тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-13


   Норвегийн “Kings of Convenience” хамтлаг Монголд ирэхээр болжээ. Тэд 2024 оны гуравдугаар сарын 16-нд Степпа Арена-д тоглолт хийх бөгөөд тасалбарын үнэ нь 160 мянган төгрөг байна. Монгол талаас “1737 энтертайнмент” тоглолтыг хариуцан зохион байгуулах бөгөөд энэ талаар “Kings of Convenience” хамтлаг цахим хуудаснаа "Бид монгол шүтэн бишрэгчидтэйгээ илүү ойртоход бэлэн боллоо” хэмээн бичжээ. Тус хамтлагийг үе тэнгийн Арленд Ойе, Эйрик Гламбек Бё нар 1999 онд байгуулжээ. Тэд "Youtube" дээр нийт 78.8 сая хандалттай бөгөөд үүний дотор “Misread” дуу нь 24 сая, “I'd Rather Dance With You” дуу нь 16 сая үзэлттэй юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.