images

Японы эзэн хаан: Монголын Элчин сайдаар туршлагатай хүн томилогдсонд баяртай байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-13


  Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан энэ сарын 7-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тэрбээр энэ үеэрээ Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Японы эзэн хаан Нарүхитод уламжлан Стратегийн түншлэлийн хүрээнд цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин эзэн хаан Нарүхито Элчин сайдад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд амжилт хүсэж, япон хэлний мэдлэгтэй, Япон оронд сурч, ажиллаж байсан олон жилийн туршлагатай хүн Элчин сайдаар томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлжээ. Б.Баярсайхан нь 10 дугаар сарын 2-нд Японы Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Окано Масатакад Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулсан бөгөөд энэ хугацаанд “Осака-Кансай” экспо үзэсгэлэн зохион байгуулагчид, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын ажлын алба, “Мицүбиши” компанийн дэд бүтцийн газрын дарга Т.Като, ЖАЙКА-ын дэд ерөнхийлөгч Ж.Ямада нартай уулзаж, “Tourism EXPO Japan 2023 Osaka Kansai” үзэсгэлэнд оролцжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.