images

Шанхай: Монголын багш нар Хятадын багш нарын заах арга зүйд суралцав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-13


   Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд хэрэгжүүлсэн Багшийн хөгжлийн солилцооны төслийн хүрээнд Монголын боловсролын салбарын мэргэжилтэн, багш, судлаачдын төлөөлөл Шанхай хотноо 14 өдрийн сургалтад суужээ. Уг сургалтад Монгол төдийгүй дээрх санаачлагад нэгдсэн 17 орны боловсролын салбарын мэргэжилтэн, багш нарын төлөөлөл 26 хүн хамрагдан Хятадын боловсролын салбар дахь амжилттай туршлагыг судалжээ. Тус төслийг “Сайн багш, сайн боловсрол” сэдвийн дор зохион байгуулсан байна. Ингэснээр чанартай боловсрол олгоход багш нарын гүйцэтгэх үүрэг, багш нар мэргэжлээ тасралтгүй хөгжүүлж байх нь тух чухал гэдгийг онцолжээ. Улмаар багш бэлтгэх хөтөлбөрийг боловсронгуй болгох, шинэлэг заах арга зүйг нэвтрүүлэх, ажил мэргэжлийн ахиц дэвшлийг дэмжих стратеги, багшийн ажлын үр дүнг үнэлэх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалахын ач холбогдлын талаар 14 хоногийн турш хэлэлцэж суралцсан байна. Төслийн оролцогчдын нэг Монголын багш Зоригоогийн Булган Хятадын “Global Times” сонинд "Энэ төсөл багш нар хамтдаа боловсорч, мэргэжлээ улам хөгжүүлэхэд чиглүүллээ. Энэ нь Монгол төдийгүй бусад улсын боловсролын салбарыг баяжуулах сайхан туршлага байлаа" гэжээ. Мөн тус төсөл боловсролын салбарт олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, багш нарыг олон төрлийн заах арга зүйд сургаж, хоорондоо санал бодлоо солицон мэргэжил дээшлүүлэх боломж олгож буйг дурдсан байна. Тэд Хятадын Жянсу, Шанхай хотын бага, дунд, ахлах, их сургуулиудтай танилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.