images

Өсвөрийн холимог тулаанчид анх удаа Азийн аваргаас медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-12


   Холимог тулааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах энэ оны тэмцээн Бахрейн улсад 18 орны шилдэг залуу тулаанчдын дунд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцсон Б.Оргил эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд, Г.Сарнай эмэгтэйчүүдийн 52.2 кг-ын жинд тус тус хүрэл медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулжээ. Мөн 61.2 кг-д У.Бартанбаатар, дунд насны ангиллын 62 кг-д М.Өнөмөнх нар шагналт байруудад шалгарсан байна. Баг тамирчдыг Монголын холимог тулааны холбоо болон "Болд нударга" клубын дасгалжуулагч Т.Болдбаатар ахалж оролцов. Тэмцээнд 10 медальтайгаар Казахстаны баг тэргүүлсэн бол Монголын баг 6 дугаар байранд оржээ. Мөн энэ нь Монголын өсвөрийн холимог тулаанчдын хувьд анхны олон улсын чанартай тэмцээн юм.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.