"Улаанбаатар төмөр зам" ажилчдадаа 200 хувийн цалингийн урамшуулал олгоно
Чихэнд чимэгтэй
2023-12-12
"Улаанбаатар төмөр зам" ХНН 16000 орчим ажилтандаа 2023 оны ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор болжээ. Улмаар жил бүр байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажилчдынхаа цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д хийсэн албан айлчлалын үеэр Монгол, Оросын зам тээврийн сайд нар уулзаж Орос-Монголын хамтарсан "Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах протоколд гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын дүрмийн санг шинэчилж 167 тэрбумаар нэмэгдүүлэн, зарим өрийн асуудлыг цэгцлэхээр болсон байна. Үүнээс гадна "Оросын төмөр замууд" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэний нэг нь төмөр замын салбарт өндөр ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх байжээ.
Эх сурвалж: ЗТХЯ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.