images

"NBA"-гийн 3x3 тэмцээнээс монголчууд хошой алтан медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-11


    Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг "NBA 3X Philippines Invitational" тэмцээнд оролцох урилгыг өнгөрсөн сард Монголын сагсан бөмбөгийн холбоонд ирүүлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппин улсын Манила хотод болсон тус тэмцээнд манай тамирчид хосоороо аваргын цом хүртлээ. Монголын эмэгтэй тамирчид тэмцээний эхний тойргоос гурван хожилтойгоор гарч, аваргын төлөө Япон улсын багийг 16:6 харьцаатайгаар хожсон байна. Харин эрэгтэйчүүд хоёр хожил нэг хожигдолтойгоор хэсгээсээ гарч, аваргын төлөө Филиппиний багтай өрсөлдөж 21:17 харьцаатай хожжээ. Сонирхуулахад, манай тамирчдад аваргын медалийг 2004 оны NBA-гийн аварга тоглогч Ричард Хэмилтон гардуулан өгчээ. NBA-ээс улирал дундуур зохион байгуулдаг "NBA Cup" тэмцээний аваргаар өчигдөр "Лос Анжелес Лэйкерс" баг тодорсон. Тэгвэл тус тэмцээнд зориулан "NBA 3x Invitational Champion" тэмцээнийг улс орнууд зохион явуулдаг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.