“Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй Б.Мөнхчимэг марафонд түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-12-11
Вьетнам улсад болж буй “Эх дэлхийн мисс” тэмцээнд Монголоос Б.Мөнхчимэг оролцож байгаа билээ. Тус тэмцээн 11 дүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд тэмцээний 12 дахь өдөр Хо Ши Мин хотод болсон олон улсын марафоноос Б.Мөнхчимэг алтан медаль хүртлээ. Уг марафонд 15000 хүн оролцоход манай мисс эхний аравт барианд орсон тул алтан медалийн эзэн болсон байна. Харин “Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй миссүүд дундаасаа хоёрдугаарт оржээ. Мөн тэрбээр өчигдөр оройны байдлаар дэмжигчдийн саналаар тэргүүн байр эзэлж байгаа бөгөөд санал хураалт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилж, тэмцээн 22-нд дуусна. Байгаль орчноо хамгаалах уриалгыг дэвшүүлдэг тус тэмцээнд Монголын гоо бүсгүйчүүд 2010 оноос хойш оролцож байгаа бөгөөд энэ жилийн төлөөлөгч Б.Мөнхчимэг нь “Монголын мисс 2018” тэмцээний ялагч юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.