"PUBG Mobile"-ын ДАШТ-д аваргалсан Монголын багууд 860 мянган доллар хүртэв
Чихэнд чимэгтэй
2023-12-11
Туркийн Истанбул хотноо өчигдөр өндөрлөсөн “PUBG Mobile” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын “IHC Esports” баг түрүүллээ. Мөн тус тэмцээнд манай улсаас "4Merical vibes", "Stalwart Esports" багууд шалгарч аваргын төлөө тоглосон юм. Улмаар хоёрдугаар байрт "Stalwart Esports" баг орсон бол гуравдугаар байрт Бразилын баг оржээ. Харин дөрөвдүгээр байрт мөн л Монголын "4Merical vibes" баг орж цахим спортын ДАШТ-д түүхэн амжилттай оролцлоо. Уг тэмцээн нь нийт 1.4 сая долларын шагналын сантай бөгөөд үүнийг эхний 50 байрт орсон багууд хүртдэг. Ингэснээр аваргууд болох “IHC Esports” багийнхан 435500 долларын мөнгөн шагналын эзэн боллоо. Харин "Stalwart Esports" багийнхан 263000, "4Merical vibes" багийнхан 144000 долларын эзэн болов. Ингэснээр Монголын гурван багийн хүртсэн нийт шагнал 860500 доллар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.