images

Монгол улс гэрийн тэжээвэр амьтны эрхийг хуулиар зохицуулдаг боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-08


   УИХ намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 8-ны хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталлаа. Ийнхүү манай улс гэрийн тэжээвэр амьтны эрхийг хуулиар зохицуулж, иргэд амьтан тэжээхдээ хуулинд заасан эрх, үүрэгтэй болов. Энэхүү хуулийн төслийг "Азтай савар” ТББ-аас санаачлан 10 гаруй хуульч хоёр жилийн хугацаанд боловсруулжээ. Мөн Монгол улс дэлхийн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай 35 орны нэг нь болж байна. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах зэрэг харилцааг уг хуулиар зохицуулна. Тухайлбал, амьтны асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх, хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, нохой, муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх, олон нийтийн газар зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, өөрийн тэжээсэн амьтны үр төлийг асран хамгаалалтад авах зэрэг үүрэг хүлээхээр болов. Мөн бусдын эрхийг зөрчихгүйгээр амьтан тэжээх, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд чөлөөтэй зорчих, амьтны амь нас, эрүүл мэндэд гэм хорыг учруулсан бол арилгуулахаар шаардах зэрэг эрхтэй юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.