images

Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн араг яс Цэрдийн галавын сүүлч үеийнх байжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-08


    Монголын ШУА, Японы Хоккайдо их сургуулийн судаачдын хамтарсан багийнхан 2016 онд Монголоос олсон үлэг гүрвэл одоогоос 70 сая жилийн өмнөх Цэрдийн галавын сүүлч үеийнх болохыг тогтоосон тухай Японы “Ёомиүри”, “Жижи” сонинууд мэдээллээ. Тус олдвор нь орчин үеийн унтаж буй шувуу шиг дүртэй бөгөөд Монголын говийн баруун өмнөд хэсэгт орших Нэмэгтээс олдож байв. Jaculinykus yaruui” буюу хурдан луугийн сарвуу гэдэг нэртэй энэ үлэг гүрвэл нь alvarezsaurid буюу жижиг биетэй, богино хөлтэй, шувуу шиг дүртэй зүйлд хамаардаг ажээ. Олдвор хөлөө нугалж, толгойгоо биедээ наасан байдалтай олдсон бөгөөд тэр нь орчин үеийн шувууны унтах байрлалтай адилхан байсан юм. Тиймээс судлаачид уг олдворыг орчин үеийн шувууны унтаж буй зан байдлыг харуулах түүхийн ул мөр гэж үзжээ. Мөн ийм байрлалд унтах нь биеийн дулаанаа хадгалах ач холбогдолтойг дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.