images

Ёомиүри: МУИС-ийн оюутнууд Японд ойн мэнежмэнтийн туршлага судлав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-08


    МУИС-ийн оюутнууд саяхан ойн мэнежмэнт, ойжуулах техникийн талаар туршлага судлахаар Япон улсад очиж Нагано мужийн Минамиминова тосгон дахь Шиншү их сургуулийн Хөдөө аж ахуйн факультетэд зочлосныг “Ёомиүри” сонин мэдээллээ. Тус хоёр их сургуулийн оюутан солилцоог хөгжүүлэх зорилготой "Сакүра" шинжлэх ухааны солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд мод боловсруулах үйлдвэртэй танилцжээ. Мөн Мацүмото хотын үхжиж буй нарсан ойд ойжуулалтын техникт суралцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор очсон байна. Энэ хөтөлбөрийн үр дүнд хоёр их сургууль салбарынхаа асуудлыг шийдвэрлэх судалгааг хамтран хийнэ гэдэгт Шиншү их сургуулийнхан найдаж байгаа аж. Манай есөн багш, оюутан өнгөрөгч сарын 6-12-ны өдрүүдэд тус улсад туршлага судалсан бөгөөд ойжуулалтын техникүүдийг илүүтэй сонирхож байсан гэнэ. Мөн хоёр улсын оюутнууд тус тусын орныхоо ойн нөхцөл байдлыг танилцуулжээ. Монгол орны тухайд нарс мод хортон шавжинд идэгдэж шарласан, бог малын тоо нэмэгдэж бэлчээрийн даац хэтэрсэн нь ургамалд сөрөг нөлөө үзүүлж буй нь гол асуудал болоод байгаа аж. Тиймээс манай ой хамгаалалтад хүний нөөцийг нэмэгдүүлэх, нарс модыг хортон шавжнаас хамгаалах аргуудыг хөгжүүлэх нь чухал байгааг Шиншү их сургуулийн дэд профессор Ко Ясүи онцлон ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.