Монгол багш нарыг АНУ-д мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулна
Чихэнд чимэгтэй
2023-12-08
АНУ-д зургаан долоо хоногийн турш мэргэжил дээшлүүлэх Фулбрайтын TEA хөтөлбөр зарлагдлаа. Энэ хөтөлбөрт Монголын дунд сургуулиудын гадаад хэл, математик, нийгэм, сэтгүүл зүй, харилцаа холбоо, болон тусгай боловсролын багш нар хамрагдаж, туршлага солилцох боломжтой. Хавар, намрын улиралд хоёр бүлгээр зохион байгуулдаг уг хөтөлбөрт манай улсаас жилд 2-3 багш хамрагдана. Бүртгэл ирэх оны хоёрдугаар сарын 5-ны хүртэл үргэлжлэх юм. Хөтөлбөрт тэнцсэн багш нарт тээврийн бүх зардал (олон улсын болон дотоодын аялал), амьдрах буюу хоол унд, орон байрны зардал, эрүүл мэндийн даатгал, визний зардал, аяллын тэтгэмж тэтгэлэг хэлбэрээр олгогдоно. Харин тавигдах шаардлагын хувьд мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан, ярианы болон бичгийн англи хэлний чадвар сайтай байх бөгөөд өргөдөл гаргах үед англи хэлний шалгалтын оноо заавал байх шаардлагагүй ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.