Төрийн банк хадгаламжийн урамшуулалт аяныхаа хугацааг сунгажээ
Чихэнд чимэгтэй
2023-12-07
Төрийн банк Монгол орны өнцөг булан бүр дэх 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг дэмжих зорилгоор жил бүр урамшуулалт аян зарладаг. Энэ хүрээндээ “Мөрөөдлөө хадгалъя-2023” хэмээх аяныг өнгөрсөн 9 дүгээр сарын 30-ныг хүртэл өрнүүлэн 15 харилцагчийг 1.5 сая хүртэлх төгрөгөөр урамшуулсан байна. Тэгвэл тус банк энэ аянаа дахин нэг сарын хугацаатайгаар буюу 12 дугаар сарын 31-нийг дуустал зарлаж байгаа бөгөөд нийт 11 урамшууллын эздийг ирэх оны нэгдүгээр сарын 19-ний өдөр тодруулна. Аянд оролцохын тулд Төрийн банкны хугацаатай хадгаламжийн дансандаа 100 мянган төгрөг болон түүнтэй тэнцэх валютын орлого хийх, хадгаламжаа гурван сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгах ёстой бөгөөд ингэх бүртээ нэг сугалааны эрхтэй болох юм байна. Улмаар азтан болбол дөрвөн сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.