Монгол улс өнгөрсөн оныхоос 4 дахин их мах экспортод гаргажээ
Чихэнд чимэгтэй
2023-12-07
Монгол улс 2022 онд 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортод гаргажээ. Уг дүн өнгөрсөн жилийнхээс дөрөв дахин өсөж, 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 260 сая ам доллароор 70 мянган тонн мах экспортолсон байна. Мөн энэ хугацаанд үйлдвэрийн аргаар боловсруулж гаргасан махны хэмжээ 2.6 дахин нэмэгдсэнийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Манай улс өнгөрсөн долоодугаар сараас “Экспортын нэг цонхны цахим систем”-ээр махны экспортын гэрчилгээ олгож эхлээд буй. Ингэснээр гурван сарын хугацаанд 11384 тонн махыг экспортод гаргаад байна. Түүнчлэн Засгийн газраас мах экспортлогч дотоодын 25 ААН-д 57.6 тэрбум төгрөгийн зээл олгож, шинэ үйлдвэр барих, тоног төхөөрөмжөө сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэхийг нь дэмжиж байгаа ажээ. Монгол орны мал сүргийн тоо сүүлийн таван жил дунджаар 3.8 хувиар өсөж, 2022 онд 71 саяд хүрсэн. Үүний 15 сая буюу дунджаар 20 хувийг нь хүнсэнд хэрэглэж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.