images

Монгол зураач АНУ-д хоёр дахь удаагаа бие даасан үзэсгэлэн гаргав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-07


   Зураач А.Чадраабал энэ сарын 6-ны өдөр АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотын TAG галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрбээр энэ онд хоёр ч бие даасан үзэсгэлэн гаргаад буй нь энэ бөгөөд үүнээс өмнө Хойд Каролина мужийн Шарлотт хотын “Carolina Fine Art” галерейд гаргасан байна. Түүнчлэн Австри, Герман, Франц, Итали, Швейцар зэрэг улсын 50 гаруй хамтарсан үзэсгэлэнд уран бүтээлээ толилуулж байсан туршлагатай ажээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй тосон будгийн болон холимог техникээр бүтээсэн зургууд дэлгэгдсэн бөгөөд үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.