Ирэх оны төсөвт 86.77 тэрбум төгрөгийг газрын төлбөрөөс бүрдүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-12-07
Ирэх онд манай улс газрын төлбөрийн орлогоос 86.778 тэрбум, газрын төлбөрийн төлөвлөгөөний төслөөс 91 тэрбум, дуудлага худалдаанаас 8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болжээ. Мөн газрын менежментийн чиглэлээр 57, газар зохион байгуулалтын чиглэлээр 341, нөхөх олговор олгож газар чөлөөлөх чиглэлээр 90, газрын төлбөрийн чиглэлээр 15 буюу нийтдээ 507 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэнэ. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан дээр танилцуулсан бөгөөд энэ онд газар зохион байгуулалтын чиглэлээр төлөвлөсөн ажил 92.4 хувийн биелэлттэй байгааг мэдээлж, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэсэн байна. Түүнчлэн 2024 онд нийтийн эдэлбэр газарт бүртгэх 42 байршлын тогтоолын төслийг баталжээ. Ирэх оны төсөлд 9 дүүргийн ЗДТГ, Нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа байгууллагаас 700 орчим санал ирүүлснийг тусгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.