Жүдо бөх: Л.Туруунаа Парисын Олимпод өрсөлдөх эрхээ авлаа
Чихэнд чимэгтэй
2023-12-07
Японы нийслэл Токио хотод болсон пара жүдо бөхийн "Гран при" тэмцээнээс манай улсын гурван тамирчин медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа түрүүлж, "Парис-2024"-т оролцох эрхийг авсан бол эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжөү-2022” Азийн наадмын аварга Д.Ганбат, -90 кг-ын жинд Б.Баттөгс нар тус тус хүрэл медаль хүртжээ. Монголын зургаан тамирчныг тус тэмцээнд дасгалжуулагч Б.Нарантуяа, Х.Цагаанбаатар нар удирдан оролцсон байна. Өдгөө 34 настай Л.Туруунаагийн хувьд хараагаа алдсанаас хойш буюу 2012 оноос жүдо бөхөөр хичээллэж, 2013 оны Монголын бүх ард түмний их наадмын мөнгө, 2014 оны Инчоны ААШТ-ий хүрэл, 2015 оны Сөүлийн наадмын долоодугаар байр, 2017 оны Ташкентын дэлхийн цомын тэмцээнд тавдугаар байр, 2022 оны Монголын бүх ард түмний их наадмын алт, мөн оны Азербайжаны ДАШТ-ээс хоёр мөнгөн медаль тус тус хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.