“Эзэгтэй" тос үйлдвэрлэгч компани хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдгээр шалгарчээ
Чихэнд чимэгтэй
2023-12-06
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2023 оны шилдэг үйлдвэрлэгчээр “Mind Tech” компани шалгарчээ. Тус компани хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” ургамлын тосыг зах зээлд нийлүүлдэг билээ. Манай улсын ургамлын тосны хэрэглээ жилд 20 мянган тонн байдаг бол "Сэлэнгэ" үйлдвэр жилд 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Мөн тус компани бүтээгдэхүүнээ Япон, Өмнөд Солонгос улс руу экспортолж эхэлсэн байна. “Mind Tech” компани өмнө нь Аргентин, Орос, Германаас ургамлын тос импортолдог байжээ. Улмаар 2012 оноос дотооддоо тосны үйлдвэрлэл эрхлэх санаачилгыг гаргаснаар ийнхүү үндэсний үйлдвэрлэгч болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.