images

Интерпол байгуулагдаад 100 жил болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-06


   Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерпол анх 1923 онд Австрийн Вена хотноо байгуулагджээ. Өдгөө 100 жилийн нүүрийг үзэж буй тус байгууллага Вена хотноо 160 гаруй орны 1000 орчим цагдаагийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан таван өдрийн чуулганыг зохион байгуулав. Тус чуулганд манай улсаас Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Т.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Интерполын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид болон АНУ, ОХУ, БНХАУ, Турк, Чех, Казахстан, Киргиз, Малайз зэрэг 20 орны цагдаагийн алба хаагчидтай хоёр талт уулзалт хийж, цаг үеийн шинж чанартай хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцсон байна. Ерөнхий ассамблейн энэ удаагийн чуулганы үр дүнд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, дэлхийн улс орнуудын хүчин чармайлт, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр таван арга хэмжээг багтаасан Венийн тунхаглалыг гаргажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.