Залуу яруу найрагч С.Начин “Болор цом” наадамд түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2023-11-27
Яруу найргийн “Болор цом” наадмын 41 дэх удаагийн уралдаанд залуу яруу найрагч Сайнжаргалын Начин "Уучлалын шүлэг" буюу “Хайр” шүлгээрээ түрүүллээ. Тэрбээр тус наадамд арван удаа оролцсон бөгөөд 2021 онд гуравдугаар байр эзэлж байжээ. Харин дэд байрт 2006 оны “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх шалгарсан бөгөөд тэрбээр өнгөрсөн жилийн наадмын дэд байр, уржнан жилийн наадмын тусгай байрын шагналтан юм. Харин гуравдугаар байрт Э.Гантулга, тусгай байрт М.Дэвээжаргал, О.Элбэгтөгс нар шалгарлаа.
Гэрэл зургийг Батхорлоо Бурмаа Фэйсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.