Монголын пара байт харваачид Парисын Олимпод оролцоно
Чихэнд чимэгтэй
2023-11-24
Монголын пара байт харваачид болох Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар Парисын олимпод оролцох эрхээ авлаа. Үүнээс өмнө пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ олимпод оролцох болзол хангаад байсан юм. Тэгвэл манай байт харваачид Тайландад болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарснаар олимпийн эрхээ өвөртөлжээ. Тэмцээний 70 метрийн ганцаарчилсан харваанд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртсэн бол өчигдөр багийн харваанд шилдэг дөрөвт шалгарсан байна. Б.Оюун-Эрдэнэ нь "Рио-2016" Паралимпын наадмын тусгай байрын шагналтай, спортын мастер цолтой бол Д.Сэлэнгээ ДАШТ, 2023 оны ААШТ-ий хүрэл медальтай, дэд мастер юм. Тус тамирчдыг дасгалжуулагч Б.Золбоо тэмцээн уралдаанд оролцоход нь удирдан чиглүүлж байна.
Гэрэл зургийг. "Mongolian Paralympic Committee"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.