images

Японы Элчин сайд Кобаяши Хироюки нутаг буцна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-11-24


   Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг 2019 оноос хойш хашсан Кобаяши Хироюки энэ сарын 26-нд нутаг буцахаар болжээ. Тэрбээр нутаг буцахын өмнө энэ сарын эхээр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, “Shangri-La” зочид буудалд үдэлтийн ёслол хийсэн байна. Монголд 1985 онд анх ирснээсээ хойш гурван удаа томилогдон нийт 11 жил Элчин сайдын яамнаа ажиллаж, хоёр улсын харилцааг бүх талбарт гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг Ерөнхийлөгч “Алтан гадас” одонгоор шагнаж, МУИС-аас Хүндэт доктор цол олгосон юм. Түүний халааг Хятад дахь Японы Ерөнхий консулаар ажиллаж байсан дипломатч, 63 настай Масарү Игавахара залгамжлан авсан бөгөөд тэрбээр энэ сарын эхээр Монголд иржээ. Японы Засгийн газраас өнгөрөгч сарын 23-нд Монгол, Америк, Хятад, Зимбабвэ, Тонга, Этиоп, Албани, Орос тэргүүтэй 13 улс, Европын холбоо, НҮБ, Женев дэх Олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Японы Байнгын төлөөлөгчийн газарт суух Элчин сайдуудыг томилсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.