images

 ЮНЕСКО-гийн "Нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх" цувралын эхний боть нь Монголын тухай байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-24


   ЮНЕСКО “Нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх” (UNESCO Collection “History of Nomadic Civilizations”) хэмээх зургаан боть цуврал гаргахаар боллоо. Парис хотноо энэ сарын 7-22-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы үеэр уг цувралыг эмхэтгэн хэвлүүлэх талаар хэлэлцэж, оролцогч улсууд дэмжин баталсан байна. Энэхүү цувралыг хамгийн анх манай улс нүүдэлчдийн соёл иргэншлийн хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг түгээн таниулж, дэлхий дахинд толилуулах санаачилгыг дэвшүүлж боловсруулсан юм. Ингээд Парис хотноо болсон Ерөнхий бага хурлаас гарсан шийдвэрийн дагуу олон улсын эрдэмтэд болон ЮНЕСКО-гийн гишүүн орнуудтай энэхүү цувралыг хамтран бүтээхээр болов. Улмаар үүний нэгдүгээр ботийг Монголын тал нутгийн нүүдэлчдийн тухай хийхээр төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд Норвеги, Кени, Унгар, Хятад, Энэтхэг, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улсууд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Афганистан, Өмнөд Солонгос, Казахстан, Франц, Орос энэ төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам.

Гэрэл зургийг. Mongolian National Commission for UNESCO

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.